|

С.Жавхлан: “Самандын Жавхлан” тоглолтоо ганцхан өдөр хийх шийдвэр гаргалаа

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан Хамаг Монгол-2 төсөл,  уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа  талаараа  өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дуучин,  МУГЖ  С.Жавхлан “2021 онд олон үйл явдал дурсамж болон үлдлээ.Өнгөрсөн хугацаанд бие тааруу, хүнд байлаа. Гэхдээ олон түмэн, Хамаг Монголын ээжүүд, Монголын тал нутгаар амьдарч буй олон сайхан буурлууд, ах дүүсийнхээ тус дэмээр Жавхлан нь хөл дээрээ босоод ирлээ.

2022 он бол сайхан ерөөл бэлгэтэй жил гарч байна. 22-ын тоотой онцлог өдөр олон байдаг. Мөн Их Эзэн Чингис хаан маань дээш 22 үе тоологдох буюу Бөртэ чоно, Гуа Маралаас үүссэн 22 дахь үе. 2022 он буюу бар жил бол ерөөл бэлгэтэй жил гарч байна.

Миний бие ахмад буурлууд, ахан дүүстээ баярлалаа гээд “Самандын Жавхлан” нэртэй тоглолтын Бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна. 2022 оны нэгдүгээр сарын 17-ноос 28-ны өдрүүдийг авч, товлосон байсан боловч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж нэгдүгээр сарын 17-нд буюу зөвхөн нэг өдөр хийхээр товлолоо.

Уран бүтээлчид маань бүгд бэлтгэлээ хангасан байсан тул тоглолтоо цуцлалгүйгээр нэг л өдөр хийх шийдвэрийг өнөөдөр өглөө гаргалаа.

Сүүлийн жилүүдэд тоглолт маань дунджаар 6-9 хоног үргэлжилдэг байв. Уран бүтээлийг маань дэмжин үндэсний үйлдвэрлэгчид хамтран оролцож байгаа” гэсэн юм.

Мөн тэрбээр шинээр хэрэгжүүлэх төслийнхөө талаар танилцуулахдаа “Хамаг Монгол-2 төслийг дэлхий даяар тархан суурьшиж буй монгол туургатан ахан дүүс, уран бүтээлчидтэйгээ хийхээр төлөвлөж байгаа. Тоглолт маань цаашид орон нутгууд, дэлхий даяар тархан суурьшиж буй монголчууддаа хүрнэ. Энэ мэтчилэнгээр цаашид олон зүйл төлөвлөн ярьж байна” гэсэн юм.

Түүнчлэн  “С.Жавхлан, Ш.Тэнгисболд нар хамтран  Монголд хамгийн анхны олон улсын NFT Marketplace-г үүсгэж Tengri.io нэртэйгээр  англи, япон хэл дээр оруулахаар  зорьж байгаа аж. Тодруулбал  NFT төрлөөр анхлан  гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуунууд, зураач Ш.Тэнгисболдын дахин давтагдашгүй уран бүтээлүүд мөн гарна гэсэн  үг юм.

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments