Эмээлт дэх махны үйлдвэрт ашиглаж байсан нунтаг цагаан бодисыг ХҮНСЭНД ХЭРЭГЛЭХ ХОРИОТОЙ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус нунтаг цагаан бодис ашиглан мах бэлтгэж байсан нь тогтоогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл өнөөдөр /2022.05.26/ НМХГ-аас тус махны үйлдвэрт ашиглагдаж байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хятад бичигтэй, нунтаг цагаан өнгийн бодисонд хийгдсэн шинжилгээний дүнг олон нийтэд танилцууллаа.

Шинжилгээний дүнгээр цардуулын агууламж 92.45%, кальци магнийн карбонат 20.48%, чийглэг 11.73%, глутамат натри, нитрит, формальдегид илэрсэн тухай дүгнэлт гарсан байна.

Эдгээр бодисноос хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэх хориотой формальдегид илэрсэн нь хүнсний аюулгүй байдал Монгол улсад ямар түвшинд явааг харуулах биз.

ФОРМАЛЬДЕГИД бодисын талаар: 1995 онд Хавдар судлалын олон улсын агентлаг (IARC) формальдегид нь хүн төрөлхтөнд хорт хавдар үүсгэх магадлалтай гэж дүгнэсэн байна. Энэхүү бодис нь олон төрлийн хэрэглээнд байдаг үйлдвэрлэлийн химийн бодис бөгөөд барилгын материал, ариутгалын бодис зэрэгт хэрэглэдэг аж. Хамгийн аюултай нь нас барсан хүний судсаар формальдегид тарьж шарилыг нь муутгахгүй байхад ашигладаг гэнэ. Хэрэв хүнсэнд хэрэглэж, хүний биед орсон тохиолдолд хорт хавдар үүсгэх шалтгаан болдог байна.

Гэтэл энэхүү аюултай, хүний биед хор хөнөөлтэй бодисыг Эмээлт дэх “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт ашиглаж байсан….Түүгээр ч зогсохгүй тус үйлдвэр “Мах импэкс” болон “ХКҮ” ХХК-ийн бүтээгдэхүүний шошго барааны тэмдэгт их хэмжээгээр хуурамчаар хэвлэн, Монголд үйл ажиллагаа явуулж салбартаа манлайлж, ард иргэдийн итгэлийг хүлээсэн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрийн нэрийг барин эл далд худалдаанд гаргаж, иргэдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байсныг үгүйсгэх аргагүй юм.

А.ЭНХЖИН

 

Similar Posts

3 Comments

  1. Hi there, You have done a fantastic job. I will definitely digg it and personally recommend to my friends. I am sure they will be benefited from this site.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *