Далай лам Монголын шинэ хамба лам Жавзандоржид баяр хүргэж, захиа илгээжээ

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Монголын Гандантэгчэнлин хийдийн шинээр сонгогдсон хамба лам, гэвш Жавзандоржид хандан шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, захидал илгээжээ.

Дээрхийн Гэгээнтэн захидалдаа Дарма буюу дээдийн ном нь хүчирхийлэлгүй, энэрэн нигүүлсэхүйд үндэслэсэн учраас хүн төрөлхтний сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах асар их нөөц бололцоотой хэмээн тэмдэглэжээ. Гэвч судалж, дадлага болгох замаар энэ нь бодит болно гэдгийг онцолсон байна. Мөн буддын шашны сургаалыг номлохдоо сонсож буй хүмүүсийн авьяас чадвар, хандлагыг анхаарч үзэх нь чухал гэж нэмж тэмдэглэсэн байна.

Насан өндөр болж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй гавж Дэмбэрэлийн Чойжамцад хандан илгээсэн захидалдаа “Таны Бурхан Багшийн сургаалыг судлах арга барил, сурсан зүйлийнхээ талаар эргэцүүлэн тунгааж бясалгах, түүнийгээ сурталчлан таниулдаг арга замыг биширч байна” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *