О.Гэрэлт-Одын туйлын хүсэл юу вэ?
МЗХ-ны өмчийн газрыг үл мэдэгдэх компанид зарсан гэх сенсаци олон нийтийн анхааралд өртөөд байгаа билээ.
МЗХ-ны газар дээр 16 давхар барилга барих хэлцлийг МЗХ-ны ерөнхийлөгч гэгдэх О.Гэрэлт-Од нь МЗХ-ны Удирдах хорооны гишүүдэд мэдэгдэлгүйгээр цар тахлын хөл хорионы үед хийсэн байна. Мөн л хүмүүсийн анхаарал суларсан наадмын 9 хоногийн амралтын үеэр суурь цутгаж эхэлсэн.
Удирдах хорооны гишүүд нь уг барилгатай холбоотой тайлбар мэдээллийг О.Гэрэлт-Одоос шаардсан боловч 100 жилийн ойн баярын дараа тайлбарлана хэмээн аргацаасаар намартай золгожээ. Ингээд Удирдах хорооныхон нь эсэргүүцээд эхлэхээр О.Гэрэлт-Од нь барилгын компанитай байгуулсан гэрээгээ цуцлах саналыг яаран сандран гаргасан.
Гэрээг гэнэт цуцласан талаар нь цаад компани нь хууль шүүхийн байгууллагад хандсан сурагтай. Хамгийн сонирхолтой нь О.Гэрэлт-Од нь барилга барих тухай Удирдах хорооны гишүүд мэдэж байсан гэх тогтоол үзүүлж байгаа бас нэгэн хууран мэхлэлт. Учир нь тухайн тогтоолыг батлуулахдаа МЗХ-ны байрт урсгал засвар хийх шаардлагатай гээд тогтоолын агуулгад “өргөтгөл хийх” гэсэн үгийг сэмхэн оруулсан аж.
Энэ барилга байгууламжтой холбоотой асуудлаар нэг ч яриа өнгөрсөн хугацааны Удирдах хорооны хурлын тэмдэглэлүүдэд байхгүй байгаагаагаар батлагдаж байна. Үүнээс харахад О.Гэрэлт-Одын МЗХ-ны ерөнхийлөгч байх туйлын ашиг сонирхол нь уг барилга гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Энэ барилгын цаана ямар олон но нуугдаж байгаа бол?