Өнөөдөр ТЭГШ дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно
Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах билээ.
Өнгөрсөн Бямба, Ням гариг болон энэ оны нэгдүгээр сарын 1-ний бүх нийтийн амралтын өдөр дугаар хязгаарлалт үйлчлээгүй. Харин өнөөдөр 2024 оны нэгдүгээр сарын 2-нд дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэх бөгөөд тэгш дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.
Дугаарын хязгаарлалт ажлын өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд үргэлжилдэг.