18 дугаар сургуулийн сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ
18 дугаар сургуулийн хордлого авч, эмнэлэгт хүргэгдсэн сурагчидтай Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас болон дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс сэтгэл зүйчид очиж ажиллажээ.
Энэ талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Сэтгэл зүйн нөхцөл байдлын үнэлгээг газар дээр нь хийсэн бөгөөд хүүхдүүд эмнэлгээс гарсныхаа дараа эцэг эхтэйгээ хамтран сэтгэл зүйн зөвлөгөө авахаар болсон. Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлснээр хүүхдүүд цочролд орсон үедээ ямар арга хэмжээ авах, цаашлаад нийгэмтэйгээ хэрхэн харьцах вэ гэдэг мэдээлэлтэй болно. Мөн хүүхдүүдэд өөрийнхөө сэтгэл зүйг хамгаалах ямар боломж байгааг ойлгуулах зорилгоор сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна” гэв.