Дэлхийн чанарын өдрийг угтан “Чанар бидний зорилт” аяныг эхлүүллээ
“Тавантолгой түлш” ХХК Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан “Чанар бидний зорилт” сэдэвт чанарын сарын аяныг эхлүүллээ.
Аяны зорилго нь бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад чиглэсэн санал санаачилгуудыг гаргах, бүтээлч шийдэл дэвшүүлэх, ажилтнуудын оролцоог дэмжих, компанид учирч болох үргүй зардлыг бууруулах, чанарын тухай ойлголт, мэдлэг мэдээллийг хамт олны дунд дээшлүүлэх зэрэг үр дүнд чиглэж байна.
Аяны хүрээнд үйлдвэр, цех, хамт олны дунд чанарыг сайжруулах чиглэлээр уралдаан зохион байгуулж, сургалт явуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн 11-р сарын хоёр дахь 7 хоногийн Пүрэв гарагт олон улсад тэмдэглэдэг. 1989 оноос эхлэн дэлхий нийтээр “Чанарын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлал тогтжээ.