М.Энхболдын санаачилсан “Манзушир” цогцолборын эхний ажил Зуунмод хот-Манзушир хийдийг холбосон зам ашиглалтад оров

“Манзушир” цогцолборын эхний ажил болох “Зуунмод-Манзушир” чиглэлийн 7.0 км автозам ашиглалтад орж, улсын комисс хүлээн авлаа.

“Манзушир хутагт сан”-гийн тэргүүн М.Энхболдын санаачилсан “Манзушир” соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын эхний ажил Зуунмод хот-Манзушир хийдийг холбосон 7.0 км автозамын зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн амралтын өдрөөр албан ёсоор нээлээ.

Энэхүү зам нь 350 гаруй жилийн түүхтэй Манзушир хийдийг сэргээн засварлан, түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажилд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Төв аймаг олон улсын аялал жуулчлалын томоохон бүс нутаг болох боломжийг бүрдүүлэх учиртай.

Уг автозам нь хөдөлгөөний 2 зурвастай, 13 метрийн өргөн далан, 7 метрийн өргөн зорчих хэсэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн тохижилттой зам болсноороо онцлог юм.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *