Бодит байдал дээр эм, эмнэлгийн хэрэгслийн дагалдах хэрэгсэл, дуслын систем дутагдалтай байгаа

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан боллоо.

Хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар мэдээлэл хийсэн юм. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Бодит байдал дээр эм, эмнэлгийн хэрэгслийн дагалдах хэрэгсэл, дуслын систем дутагдалтай байгаа талаар яригдаж байна. Халдварт өвчинтэй тэмцэхэд цаг хугацаа хүлээхгүй. Урьдчилсан тооцсон байх ёстой. Цар тахлыг дасан зохицож, даван туулах тухай асуудлыг ярьж байна. Ойлголтын зөрүүгээ нэгтгэмээр байна.

Эхэндээ халдвар хамгааллын дэглэмийг маш сайн барьж байсан. Гэтэл одоо бол энэ танхимд ч гэсэн дэглэм барьж байгаа зүйл алга. Халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой шаардлага өөрчлөгдсөн үү. Эрдэмтдийн багаас зөрүүтэй мэдээлэл өгч байна. Иргэдийг нэгдсэн ойлголтоор хангахад ямар ажил хийж байгаа вэ?” хэмээн асуув.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эхний ээлжид эм эмнэлгийн хэрэгслийн бараа ачсан вагон  ирж байгаа. Дуслын тариур түүхий эд болон бусад дагалдах хэрэгслийг татан авна. Хоёр онгоцыг Бээжин рүү нисгэх төлбөрийг ЭМЯ шийдсэн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай эм тариаг эхний ээлжид татан авахаар ажиллаж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан 

“Долоо хоног бүр эмнэлгүүд дээр хяналт тавин ажиллаж байна. 44 байгууллагад судалгаа хийхэд улсын эмнэлгүүдэд дуслын шингэн 15 хоногоос хоёр сарын нөөцтэй байна. Дуслын шингэн болон тариур дутагдалтай байгаа. Дуслын шингэнийг дотоодод хоёр үйлдвэр үйлдвэрлэдэг. Сав баглаа боодлын нөөц дууссан учир ховордсон. Яаралтай онгоцоор татан авах ажлыг шийдэж байгаа.

Тариурыг дотоодод нэг үйлдвэр үйлдвэрлэдэг. 90 хувь нь импортоос хамааралтай. Эрүүл мэндийн байгууллагуудад нэг сая орчим тариурын нөөц байна. Ээлж дараатай татан авалтууд хийгдэж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *