БАЙРШИЛ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2021.11.02-нд нийслэлийн хэмжээнд I тунд 58, II тунд 169, нэмэлт сэргээх тунд 2589, нийт 2816 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20.9 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2951 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.560 (76 хувь), 16-17 насны 26.561 (78.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
2021.11.03-нд Улаанбаатар хотод явуулын 43 баг, суурин 41 цэгт 92 багийн 347 эмч, ажилтан ажиллаж, 5188 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.