АНУ-ын Эрүүл Мэндийн Яам 5-11 насны хүүхдүүд вакцинд хамрагдахыг зөвшөөрлөө

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) захирал мягмар гарагт Файзер болон Биотек компанийн COVID-19 вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хийхийг дэмжсэнээр бага насны хүүхдийг ковидоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ эхэллээ.

Уг мэдэгдлээ тэрээр АНУ-ын Өвчин Эмгэг Судлал, Урьдчилан Сэргийлэх Төвийн удирдлагууд хуралдаж “Вакцины сайн үр нөлөө эрсдлээсээ  илүү өндөр байна” гэдэг дээр санал нийлсний дараахан хийжээ.

АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа баасан гарагт 5-11 насны хүүхдүүдэд вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрлийг олгосон байна. Мөн бага насны хүүхдэд Pfizer вакциныг 10 микрограмм тунгаар хийхийг зөвшөөрсөн бол 12 ба түүнээс дээш насны хүүхдэд зориулсан эхний тун нь 30 микрограмм байх юм.

Өвчны хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Рошель Валенскигийн хэлснээр делта хувилбарын хэт тархалтаас улбаалан бага насны хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тоо нь эрс нэмэгдсэн тул уг шийдвэрийг яаравчлан гаргасан бөгөөд АНУ-д ойролцоогоор 28 сая орчим хүүхэд дархлаалжуулалтад хамрагдах төлөвтэй байна.

Эх Сурвалж: www.reuters.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *