Б.Пүрэвдорж: Орон нутагт НӨАТ-ын баримт өгдөг дэлгүүр бараг байхгүй

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эрүү, иргэн, татвартай холбоотой хуулийн өөрчлөлтийг зөвхөн Засгийн газар өргөн барих хуультай. Иймээс Г.Занданшатар даргын ярьж буй НӨАТ-ын асуудал хуульд нийцэж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй. 10 хувийн НӨАТ-ын татвартай байгаа тохиолдолд таван хувийн буцаан олголт олголоо ч гэсэн татварын бааз хангалттай нэмэгдэж чадахгүй. Татварын хувийг нь багасгаж байж далд орлогууд ил болно. Орон нутагт НӨАТ-ын баримт өгдөг дэлгүүр бараг байхгүй. Тиймээс иргэд энэхүү буцаан олголтод хамрагдаж чадахгүй байгаа” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *