Ц.Уянга: “Ногоон автобусны” луйврыг Х.Нямбаатар мэдээгүй байх боломжгүй
Ардчилсан Нам(АН) өнгөрсөн долоо хоногт “Ногоон автобус”-тай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулжээ.
Уг ажлын хэсгээс хотын дарга Х.Нямбаатарын өнөөдрийн мэдээлэлтэй холбоотойгоор дахин 700 автобус авах асуудал нь олон хардлага дагуулж байна гэсэн сэдвээр мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгийн дарга Ц.Уянга “Д.Сумьяабазар, Ж.Сүхбаатар нарыг албан тушаалаас нь огцруулаад энэ асуудлыг замхруулах тийшээ хандуулчихлаа. Хамгийн сүүлд явж байгаа мэдээллээр биднээр илэрхий тохуурхаж захиалагч, нийлүүлэгч нь олдохоо байгаад Монголбанкны хяналтгүйгээр эхний багц болсон 100 автобусны 100 сая ам.доллартой тэнцэх хэмжээний өндөр дүнтэй гүйлгээг Засгийн газрын тэргүүн өөрөө мэдэхгүйгээр даалгавар батлаад түүнийг нь Монголбанк анзаарахгүйгээр шилжүүлээд явдаг асуудал байхгүй. Үүний цаана Монгол Ардын Нам(МАН)-ын бүлэг эдийн засгийн луйвар хийж байна гэдэг нь тодорхой байна. Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар хоёр зуузай холбосон морьд шиг л хамтарсан улс төр хийж явсан. Х.Нямбаатар Хууль зүйн сайд хийж байхдаа парк шинэчлэлтийн 600 автобусыг Засгийн газраар батлуулаад явж байхад хараагүй, хянаагүй, ойлгоогүй өнөөдөр гэнэт сэрж байгаа юм шиг ярьж болохгүй. Авлигатай Тэмцэх Газар(АТГ) шалгаж байгаа гэх нэрийдлээр иргэдийг төөрөгдүүлж байна” гэв.
Үнэн зөвийг олохын тулд сайн тэмцэхсэн