Дэлбэрэлтийн улмаас 14 иргэн эмнэлэгт хүргэгдсэний гурав нь хүүхэд байна
БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 2024.01.24-ний шөнийн 01:07 цагт ирсэн.
Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 02:15 цагт зогсоож, 04:30 цагт бүрэн унтраалаа хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын гурван албан хаагч амиа алдаж, 14 иргэн эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, Түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт нэг, ЭХЭМҮТ-д гурван хүүхэд хүргэгдэн, эмчилгээ хийлгэж байна. Мөн 20 гаруй автомашин шатсан байна.