Монголын баг тамирчид ой тогтоолтын азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний “Аварга” боллоо

Ой тогтоолтын азийн холбооноос зохион байгуулж буй ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн аравдугаар сарын 26, 27-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд долоон улсын 82 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг сорьсон 10 төрлөөр хоёр өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.

Энэхүү тэмцээн нь анхны дижитал хэлбэрээр буюу компьютер дээр өгөгдсөн мэдээллийг тогтоож байгаа бөгөөд манай улсын тамирчид анх удаа оролцлоо.

Таван минутын “ЗУРАГ” төрөлд ОУ-ын мастер Г.Мянганбаяр “507” зураг алдалгүй санаснаар насанд хүрэгчдийн дэлхийн рекордыг шинэчиллээ.Мөн тус төрлийн өсвөр насны ангилалд анхны олон улсын тэмцээндээ оролцож буй Б.Анужин “450”зураг алдаагүй тогтоон өсвөрийн дэлхийн рекордыг шинэчилсэн байна.

“БАГАНАН ҮГС” төрөлд ОУ-ын мастер Ц.Номин-Эрдэнэ 15 минутад “299 үг” алдалгүй санаснаар өсвөр дэлхийн рекордыг,  мөн “ХОЁРТЫН ТООЛОЛ” төрөлд Ц.Оюун-Эрдэнэ 30 минутад “5049 цифр” алдаагүй тогтоон өсвөрийн дэлхийн рекордыг, мөн “ТООНЫ МАРАФОН” төрөлд ОУ-ын мастер Э.Үүрийнцолмон 30 минутад “1780 цифр” алдалгүй санаснаар ӨСВӨР НАСНЫ ДЭЛХИЙН РЕКОРД-г шинэчилжээ.

Энэхүү тэмцээнд багийн дүнгээр манай улсын баг тамирчид түрүүлж, удаах байранд Индонези, Филиппин улсын баг тамирчид оржээ.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *