ОХУ-аас илгээж буй 8500 тн тэжээлийн буудайны эхний цуваа Алтанбулаг боомтод иржээ

Монгол Улсад тохиолдоод буй зудын хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан ОХУ-аас 8,500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор шийдвэрлэсэн билээ.

Уг хүмүүнлэгийн тусламжийг Оросын тал Алтанбулаг хилийн боомтоор авто тээврээр хүргүүлэх бөгөөд тусламжийн эхний цуваа өчигдөр ирсэн болохыг ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээлсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *