Ээжтэйгээ муудалцаж гэрээсээ гарсан охин галт тэргэнд дайруулж нас баржээ

Багахангай дүүргийн хоёр дугаар хороо “Төмөр замын 510-р километрийн 6-р зуутад галт тэргэнд дайруулсан хүн байна” гэсэн дуудлага мэдээллийг аравдугаар сарын 28-ны 22:10 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна.

ЦЕГ-ын шалгалтаар тус хорооны оршин суугч 15 настай эмэгтэй Ц гэгч нь Чойр-Улаанбаатар чиглэлийн ачааны 2651-р галт тэргэнд дайрагдаж, нас барсан байдалтай олджээ.

Урьдчилсан байдлаар талийгаач нь ээжтэйгээ маргалдаад гэрээсээ гарсан байж болзошгүй нөхцөл байдалтай хэмээн таамаглаж байна. Уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *