Зэрлэг амьтдад ээлтэй гарц, гарам байгуулах стандартаа хэрэгжүүлцгээе

Зам харилцаа, дэд бүтэц улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ч нөгөө талаар байгаль орчин, дэлхийд ховордсон зэрлэг амьтдад сөрөг нөлөөтэй байх нь бий. Иймд нэг талаар амьтдаа, байгалиа хамгаалахын тулд хэрэгжүүлж буй дэд бүтцийн төсөл бүрд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан гаргуулдаг. Өөрөөр хэлбэл, БОННҮ-ний тайлангийн хамгийн ач холбогдол бүхий хэсэг нь байгаль, амьтан, ургамалд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах зөвлөмж байдаг гэсэн үг. Тэгвэл энэхүү асуудалд гарц, шийдэл болох нэгэн чухал ажлыг БОАЖЯ-ны санаачилгаар хийжээ.

Тодруулбал, 2021 оны сүүлчээр БОАЖЯ-ны захиалгаар Монгол орны баруун, төв болон зүүн бүсийг дамнасан шугаман дэд бүтцийн төслүүдийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, цаашид авах арга хэмжээг тодорхойлж, зөвлөмж боловсруулах ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэжээ.

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланд мониторинг хийх ажил нь манай улсад өмнө нь хийгдэж байгаагүй, батлагдсан арга, аргачлал байхгүй зэрэг нь тулгамдсан асуудал юм. Тиймээс судалгааны баг ажлын даалгавар болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 онд баталсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлал”-д үндэслэн мониторингийн шалгуур үзүүлэлтүүдийг анх удаа гаргасан нь олзуурхууштай. Ингэхдээ шалгуур үзүүлэлтүүдийг байгаль орчны бүрэлдэхүүн хэсгээр нарийвчлан задалж, дэд бүтцийн төслүүдийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг нийт 336 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн байна. Эдгээр шалгуур үзүүлэлтийг цаашид шугаман дэд бүтцийн төдийгүй бусад төслийн үнэлгээнд ашиглах боломжтой бөгөөд үнэлгээний тайлангийн чанарыг сайжруулахад ихээхэн түлхэц болно гэж мэргэжилтнүүд үнэлж байгаа юм.  Шугаман дэд бүтцийн авто замын тав, төмөр замын хоёр төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд хийсэн шинжилгээгээр нийт 336 шалгуураас 164 буюу 48.8 хувь нь дутмаг, 118 буюу 35.1 хувь нь боломжийн, 54 буюу 16.1 хувь нь хангалттай түвшинд үнэлэгдсэн байна. Энэ нь аж ахуйн нэгжүүд БОННҮ-ний тайлан боловсруулалтад анхаарах шаардлагатайг харуулж байгаа нэг жишээ юм.

Түүнчлэн хатуу хучилттай авто замын ихэнхтөсөлд “Зэрлэг амьтны нүүдэл шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахгүйн тулд гарц, гарам байгуулах шаардлагатай” гэж дурдсан боловч хаана, ямар төрлийн гарц, гарам байгуулах тухай тодорхой тусгаагүй байдгийг мэргэжилтнүүд онцолдог. Бүр төсөл хэрэгжүүлэгчид зэрлэг амьтанд зориулсан  гарц, гарам хийхийн оронд автозамын хатуу хучилтыг газрын гадаргатай ойролцоо түвшинд хийх хувилбарыг сонгох нь түгээмэл байгаад шүүмжлэлтэй ханддаг.

Монгол орны баруун, төв болон зүүн бүсийг дамнасан шугаман дэд бүтцийн төслүүдийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний хэрэгжилтэд мониторинг хийсэн ажлын хэсгийнхэн “Ямар ч тохиолдолд Монгол Улсадхүчин төгөлдөр үйлчилж байгаа Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн дагуу нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан гарц байрлуулах, “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах” стандартын хэрэгжилтэд онцгой анхаарах хэрэгтэй” хэмээн зөвлөж байна. Судалгааны ажлын үед дээрх стандартын хэрэгжилт хангалтгүй байгааг нотолсон зарим жишээг хүргэе.

БАРИМТ:1

Тайланд Судалгаанд хамрагдсан ТосонцэнгэлУлиастай чиглэлийн 66.7 км хатуу хучилттай авто зам нь бүс нутгийн болон олон улсын хэмжээнд ховордсон зэрлэг амьтдын чухал амьдрах орчинг дамнан байршиж байнаЗамын бүтээн байгуулалтын улмаас тэдгээр зэрлэг амьтдын амьдрах орчин хуваагджээҮүнээс улбаалан зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн хязгаарлагдажтоо толгой буурах аюул учирч болноТус төслийн замын бүтээн байгуулалтад Уулархаг нутгийн замзамын байгууламжийн нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан гарцЕрөнхий шаардлага MNS 6735:2018 Монгол улсын стандартыг баримталнаГэхдээ уг төслийн БОННҮний ажил хийгдэж байх хугацаанд дээрх Монгол Улсын стандарт батлагдаагүй байсан тухай тайландаа тусгажээБОННҮний тайланд зэрлэг амьтдад зориулсан гарц гарам байгуулах тухай дурдсан ч хаанаямар амьтанд зориулан байгуулах тухай тусгаагүй байна” гэжээ.

БАРИМТ: 2

Мөн БичигтТосон уулБаянхошуу чиглэлийн 366 км авто замын бүтээн байгуулалт нийт уртын хэмжээнд хийж дуусаагүй байнаИймд одоогоор хатуу хучилттай зам тавигдсан ТосонУул XIX талбайгаас Баянхошууны хилийн боомт хүртэлх замд хээрийн богино хугацааны шугаман замналын ажиглалт хийхэд цагаан зээрийн сүрэг замын хажуугаар олон ажиглагдаж байлааТус бүтээн байгуулалтын дагуу хуурай хээрийн экосистемийн хэв шинж ихэнх газрыг эзэлж байсан бол Тамсаг булгийн хоолой орчинд марзлаг хотос хоолой амьдрах орчин цагаан зээрийн чухал амьдрах орчин болноУг төслийн БОННҮний тайланд хатуу хучилттай авто зам дагуу зэрлэг амьтдын нүүдэл шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахгүйн тулд гарцгарам байгуулах шаардлагатай гэж дурдсан боловч хаанаямар төрлийн гарцгарам байгуулах тухай тусгаагүй байна” хэмээжээ.

БАРИМТ:3

Түүнчлэн Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 66.7 км хатуу хучилттай авто замын Загастайн даваа орчимд халиун буга, бөр гөрөөс, зэрлэг гахай, чандага, урт сүүлт зурам зэрэг өвсөн тэжээлтэй амьтад мөн эдгээр амьтдаар хооллогч чоно, шилүүс зэрэг ангууч амьтдын чухал амьдрах орчин болох уулын арын төгөл ойн хэсгээр зам барьж, амьдрах орчны алдагдал болон хуваагдал үүссэн байна. Ингэснээр зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, тоо толгой, үржлийн амжилт буурах эрсдэл учирч болзошгүй. Мөн тус газарт сэрүүн бүсийн сийрэг ой, уулын хээр, өндөр уулын хээр, уулын нуга, уулын тундр зэрэг түгээмэл экосистемийн хэв шинж, сөөгт татам, жижиг гол, горхи дагасан татам зэрэг өвөрмөц экосистемийн хэв шинж зэрэгцэн илэрч байв” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хэрэгжиж буй шугаман дэд бүтэц буюу засмал зам байгуулах бүтээн байгуулалтад зэрлэг амьтдад зориулан “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан гарц, Ерөнхий шаардлага MNS 6735:2018” болон “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц” MNS 6515:2015 стандарт хангалттай хэмжээнд хэрэгжихгүй байна гэсэн үг. Иймд Монголд анх удаа хийгдсэн энэхүү мониторингийн ажлыг хөрсөн дээр нь ажил хэрэг болгож, Монголд төдийгүй дэлхийд ховордсон зэрлэг амьтдынхаа төрөл, зүйл, тоо толгойг газар нутгийн хуваагдал, нөлөөллөөр бууруулахгүйн тулд дээр дурдсан стандартаа хэрэгжүүлэхийг, хэрэгжилтэд нь хяналт тавих цаг нь болжээ.

Эх сурвалж : Ergelt.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *