Өчигдөр 319 зам тээврийн осол бүртгэгдэж, 36 жолооч согтуугаар жолоо барьжээ
Цагдаагийн байгууллагаас Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийнхээ амар тайван, аюулгүй зорчуулах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин гудамж замд үүрэг гүйцэтгэж байна. Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-ны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд хоёрдугаар сарын 11 буюу шинийн 2-ны өдрийн нөхцөл байдлын мэдээг танилцууллаа. Үүгээр нийт 319 зам тээврийн осол бүртгэгджээ. Мөн 36 хүн согтуугаар жолоо барьж, зөрчил гаргасан байна.