СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баруун аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-22 градус, бусад хэсгээр -14…-16 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Шөнөдөө ихэнх нутгаар салхи баруун өмнөөс, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурна.
Шөнөдөө Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -22…-27 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -17…-22 градус хүйтэн, Монгол-Алтайн уулын ар бэлээр +1…+6 градус дулаан, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -14…-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -8…-13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газраар -2…-7 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.