Нийслэл хотоос 66 мянган автомашин орон нутгийг зорьжээ
Сар шинийн баяраар Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд хөдөлгөөний эрчим эрс нэмэгддэг. Улаанбаатар хотыг тойрсон цахим зургаан төлбөр авах цэгээр буюу товчоодоор нийт 66670 авто машин хөдөө орон нутгийг зориод байна.
Хот тойрсон Төлбөр авах цэг цахим болсноор нэг тээврийн хэрэгсэл товчоогоор хоёр секундэд нэвтэрч байна.
Шинийн 3, 4-нд буюу 2024 оны хоёрдугаар сарын 12, 13-нд Нийслэл хотыг зорих авто машины эрчим нэмэгдэх төлөвтэй байгаа хэдий ч цахим товчоод дээр оочер дараалал үүсэхгүй. Тиймээс жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлан нэн шаардлагагүй тохиолдолд эгнээ байраа солих, бусдын урдуур дайрах зэрэг үйлдэл гаргалгүй соёлтой боловсон зорчихыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас анхаарууллаа.