BCH Гарьд багийн тоглогч Б.Болдбаатарын дээд лигт тоглох эрхийг 2025 он дуустал хаслаа
Шүүгчийн биед халдсан “BCH Гарьд” багийн тоглогч Б.Болдбаатарыг 2025 он дуустал МСБХ-ноос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн Play-off-ын эхний шатанд учраа таарсан “BCH Garid” болон “Хасын Хүлэгүүд” багуудын цувралын долоо дахь тоглолт өнөөдөр болсон.
Тоглолтын төгсгөлд “BCH Garid” багийн тоглогч Б.Болдбаатар дээд лигийн шүүгчийг (Б.Тамир) алгадсанаар техникийн алдаагаар шийтгүүлж талбайгаас хөөгдсөн юм. Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбооноос түүний тоглох эрхийг 2026 он хүртэл хассан байна.
Түүний энэ үйлдэл нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбоо, Үндэсний дээд лигийн зохион байгуулах журмуудыг зөрчсөн тул 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ийг дуустал МСБХ-оос зохиох аливаа тэмцээнд оролцох боломжгүй боллоо.