Чойжин ламын музейн Ядамын сүмийг АНУ-ын санхүүжилтээр сэргээн засварлалаа

Чойжин ламын сүм музейг хэсэгчлэн засварлах он дамжсан төслийн ажил амжилттай хэрэгжиж дуусжээ. АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангаас санхүүжүүлсэн уг төслийг АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Дэлхийн хөшөө дурсгалын сан Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран Энэржин ХХК туслан гүйцэтгэснээр амжилттай хэрэгжүүлсэн байна.

АНУ-ын Элчин сайд Ричард Буанган “Уг сүм нь Монгол Улсыг ардчилал, шашин шүтэх эрх чөлөө, тусгаар тогтнолын ач холбогдлыг чухалчлан авч үзэж буйн илэрхийлэл юм” гээд “Эдгээр чанар нь манай хоёр үндэстний эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйлс бөгөөд хадгалан хамгаалахын төлөө бид уйгагүй хөдөлмөрлөдөг билээ” хэмээн төслийн хаалтын ёслол дээр хэлсэн үгэндээ онцлов.

1908 онд баригдсан сүмийг Төрийн Чойжин Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан “Чойжин Лам” нэрээр нэрлэжээ. Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангийн уг төсөл нь нэгэн цагт Чойжин Лам Лувсанхайдавын нууц тарнийн бүтээлийн ариун шүтээн бясалгалын гол өргөө нь байсан Ядам сүмийг сэргээн засварлахад чиглэсэн билээ.

2001 оноос хойш Монголын соёлын өвийг хадгалан хамгаалахад зориулан АНУ-аас Элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангаараа дамжуулан 2.5 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Ядам сүмээс гадна Амарбаясгалант хийд, Богд хааны ордон музейд хадгалагдаж буй ирвэсийн арьсан гэр, Хануйн хөндий орчим дахь хүрэл зэвсгийн үеийн буган чулуун хөшөө зэрэг Монголын түүх, соёлын чухал бүтээлүүдийг сэргээн засварлах ажилд тус сангаас дэмжлэг үзүүлж иржээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *