Х.Болорчулуун: Улсын аварга малчныг шалгаруулахдаа малын тоог чухалчлахгүй
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун улсын аварга малчин шалгаруулах журмыг өөрчилж буй талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ мэдээлэл өглөө.
Тэрбээр “Малын тоог чухалчилж энэхүү шалгаруулалтыг явуулахгүй. Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэр сайн биелүүлж буйг нь голлож авч үзнэ. Мянгат малчин дотроо хоёр янз байдаг. Зарим нь гар чангатай бол нөгөө хэсэг нь хаялгатай. 2024 оноос улсын аварга малчныг шалгаруулахдаа малын тоог урьтал болгохгүй” гэв.