Ж.Сүхбаатар: Иргэдийн аюулгүй байдлын төлөө хуучин 776 автобусыг үйлчилгээнээс хасна

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлтийг хийж байна. Сайд болоод бүх асуудлыг шийдэж чадахгүйгээ хэлсэн, зарим хүний уур хүрсэн байх. Гэхдээ бодлогоо гаргасан.  2009 онд үйлдвэрлэгдсэн 120, 2010 онд үйлдвэрлэгдсэн 145 автобус үйлчилгээнээс хасагдана.Хуучин 776 автобусыг үйлчилгээнээс хасаж байж, иргэдийн аюулгүй байдлыг хангана.2010 онд үйлдвэрлэгдсэн “Эрдэм транс” компанийн “Airbus” маркийн 11 жил болсон автобус өчигдөр шатсан. Бусад нь 13, 14 жил болсон.Одоо 20 цахилгаан автобус хил дээр ирсэн. Ирэх оны эхээр нийт 76 цахилгаан автобустай болно.БНСУ-ын “Daewoo” маркийн автобус зургаадугаар сарын сүүлээр орж ирнэ.Шинэ автобус авлаа гээд тоо нь нэмэгдэхгүй, хуучин автобуснуудаа үйлчилгээнээс хасна.Нийт 810 шинэ автобус авах юм” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *