Шадар сайд С.Амарсайханыг шүүмжилсэн пост бичсэн сэтгүүлчийг торгожээ

Иргэн Ш фэйсбүүкт Шадар сайд С.Амарсайханыг “…Эцэг нь шарил ухаж самардаг хужаа байсан гэлцдэг Хүү нь Монголыг Самарсайхан болгох нь дээ, Хятад хүмүүс Хятад хүндээ хоолыг нь бэлдэж өгөх ёстой гэж Ши Жиньпин хэлсэн гэл үү…” гэх байдлаар бичиж нэр төр, алдар хүндэд нь халдсан илт худал мэдээллийг нийтэлж, олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос шүүгдэгч Ш-г иргэнийхээ хувьд эсвэл сэтгүүлчийн хувьд бусдын хийж буй ажил хэргийг шүүмжилсэн гэж буруутгаагүй. Зөвхөн “хувь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлж буй мэдүүлэг зэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийг хохирогчийн хуулиар хамгаалагдсан хувийн мэдээлэл, нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэм буруутайд тооцов.

Улмаар Ш-ийн гэм буруутай үйлдэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ш-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *