Төсөв дутаж V сургуулийн бага ангийнхан дахин хүйтэн танхимд хичээллэхээр боллоо
Нийслэлийн ерөнхий боловсролын V сургуулийн өргөтгөлийн бага сургуулийн барилгын ажил 2018 оноос хойш “царцсан” байдалтай байна. Өнгөрсөн хугацаанд Чингэлтэй дүүргийн бага сургуулийн хүүхдүүд Хөдөлмөрийн дээд сургуульд хичээллэж байв.
Энэ сургуулийн байр бага ангийн хүүхдүүд хичээллэхэд тохиромжгүй, ангиуд нь харанхуй, хүйтэн. Гэвч барилгын өргөтгөл ашиглалтад ороогүйгээс энэ хичээлийн жилд хүүхдүүд дахин энэ хүйтэн танхимд хичээллэнэ.
Учир нь сургуулийн өргөтгөлийг барьж буй “ПГС” ХХК дөрвөн тэрбумын тендерт 4.6 тэрбумын саналаар ялж, ажлаа эхэлсэн ч дахин 2.9 тэрбум төгрөгийг улсаас шийдэж өгөхгүй бол барилгыг ашиглалтад оруулж чадахгүй болжээ.