Америк эмч нар хэвлийд буй хүүхдийн тархинд хагалгаа амжилттай хийжээ

Бостон хотын хүүхдийн эмнэлэг болон Бригамын эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч нар эхийн хэвлийд буй хүүхдийн тархинд мэс засал амжилттай хийсэн байна. Энэ нь АНУ-д төрөөгүй хүүхэд дээр тархины мэс засал хийсэн анхны тохиолдол юм. Дерек болон Кениатта Колеман нарын хүү Денвер хэвлийдээ хэвийн бойжиж байсан ч 30 долоо хоногтойдоо хэт авианд харуулахад тархины Галений венийн судасны гажигтай болох нь тогтоогдсон байна.

Галений венийн судасны гажигтай хүүхдүүд зүрхний дутагдал эсвэл тархиний гэмтэлтэй болдог учир нас баралт өндөртэй байдаг аж. Америкийн зүрхний нийгэмлэгээс гаргасан баримтаар энэхүү гажиг нь 60 мянган төрөлт тутам нэг тохиолддог байна. Ийм учраас хүүхдийг хэвлийд байхад нь мэс засал хийхээр шийджээ. Тэрхүү хагалгааг Кениатта 34 долоо хоногтой жирэмсэн байхад хийж, хэт авайн аппаратын тусламжтай жижиг зүү хэвлий рүү нь оруулж судасны гажгийг зассан байна. Хосууд хагалгааг хийсэн эмч эрүүл мэндийн салбарын ажилчдад маш их талархаж буйгаа илэрхийлж охин нь их азтай байсан гэж хэлжээ.

Эх сурвалж: CBS News, Live Science

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *