Бээжингийн өвлийн олимпын тасалбарыг олон нийтэд худалдаалахгүй

“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын тасалбарыг “COVID-19” цар тахлын улмаас олон нийтэд огт худалдаалахгүй бөгөөд зөвхөн урилгатай хүмүүс олимпын арга хэмжээнүүдийг үзэх боломжтой гэж зохион байгуулагчид нь даваа гарагт мэдэгдсэн байна.

“COVID-19 цар тахлын өнөөгийн хүнд хэцүү, ээдрээтэй нөхцөл байдлыг харгалзан бүх оролцогч болон үзэгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс тасалбарыг олон нийтэд худалдаалахгүй, харин тодорхой тооны үзэгчийн бүлгийг хүрэлцэн ирэхийг урихаар шийдлээ” гэж тус олимпыг Зохион байгуулах хорооноос гаргасан мэдэгдэлд дурджээ.

Цар тахалтай холбоотойгоор гадаадын үзэгчдэд олимпын тасалбарыг борлуулахгүй, зөвхөн эх газрын Хятадын оршин суугчдад тасалбарыг борлуулна гэж тус улс есдүгээр сард мэдэгдэж байсан ч шийдвэрээ ийн өөрчилсөн байна.

Өвлийн олимпын XXIV наадам нь хоёрдугаар сарын 4-20-нд болох бол Паралимпын наадам нь гуравдугаар сарын 4-13-нд болно.

Beijing Olympics tickets will only be available to 'spectators from  selected groups,' organizers say | Fox News

 

Энэ олимпыг зохион байгуулснаар Хятадын нийслэл Бээжин хот нь өвлийн болон зуны олимпын аль алиныг зохион байгуулсан дэлхийн анхны хот болох юм.COVID-19 цар тахлын үед олимпыг амжилттай зохион байгуулахын тулд Хятад улс чанд хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) “Бээжин-2022” олимпын бэлтгэл ажлыг өндөөр үнэлсэн байна.

ДЭМБ-ын онцгой байдлын асуудал эрхэлсэн захирал Майкл Райан өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Хятад улс олимпыг аюулгүй бөгөөд амжилттай зохион байгуулж чадна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна. Хятад улс маш чанд хатуу арга хэмжээнүүд хэрэгжүүлж, олимптой холбоотой олон чухал гарын авлага гаргаж байна” гэжээ.

Мөн Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах “Бээжин-2022”-ын гарын авлагуудын ач холбогдлыг онцлоод, олимпын наадамд оролцох бүх хүнд халдвар хамгааллын дэглэмийг чандлан мөрдөхийг уриалсан байна.

Томас Бах хэлэхдээ “Олимпын наадамд оролцох тамирчдын мөрөөдлийг хөсөрдүүлэхгүйн тулд бид бүхэн чадах бүхнээ хийх ёстой. Бээжингийн олимпын гарын авлагууд нь зүгээр ч нэг дүрэм журам бүхий ном биш, харин тэдгээрийг бид одоо амьдралынхаа нэг хэсэг болгож, дагаж мөрдөх хэрэгтэй” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *