Амбер Херд: Түүнийг хүчирхийлэлд өртсөн гэж хэлнэ гэж төсөөлөөгүй

Амбер Херд Жонни Деппийг хохирогч мэт дүр үзүүлж байгаад итгэхэд хэцүү байна хэмээжээ. Депп Хердийг өөрийнх нь нэр хүндэд халдсан хэргээр зарга үүсгэн 50 сая ам.доллар түүнээс нэхэмжилсэн билээ.

Деппийн өмгөөлөгч Камилла Васкес Хердээс “Та түүнийг хүчирхийлэлд өртсөн гэдгээ олон нийтэд мэдэгдэхгүй гэж бодож байсан тийм ээ” гэж асуусан байна. Үүнд Херд “Бидний үерхэл ямар байсныг мэдсээр байж түүнийг тэгж хэлнэ гэж төсөөлж ч байгаагүй. Галзуураагүй л бол тэгж хэлэхгүй гэж бодсон” хэмээн хариулжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Херд би эрэгтэй юм байж хүчирхийлэлд өртсөн гэж олон нийтэд хэлээд үз дээ, хэн чамд итгэхийг хар гэж Деппд хэлж буй дуу бичлэг цацагдсан. Хэдий олон нийт Деппийн талд байгаа ч хуулийн мэргэжилтнүүд түүнийг энэ шүүх хуралд ялах магадлал бага гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *