“Малчдыг отор нүүдэл хийх, насанд хүрээгүй малыг үржилд оруулбал 50-100 мянган төгрөгөөр торгох ичмээр заалтуудыг хассан
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
“Ажлын хэсэгт их лобби ордог. Уг ажлын хэсэгт орсон дарга нарын төлөөлөл бүгдийг зөрчилд болгож, өөрсдөө шалгахаар зүтгэцгээдэг нь ичмээр. Тухайлбал, ариун цэврийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр отор нүүдэл хийвэл малчныг 100 мянган төгрөгөөр малчныг торгоно, цаашлаад насанд хүрээгүй малыг үржилд оруулбал, малчныг нь 50 мянган төгрөгөөр торгоно гээд явж байсан. Үүнд анхаарч үзээсэй билээ” гэжээ.