Т.Аюурсайхан: Нүүрсний хэрэгт ямар ч буруугүй гэдгээ баттай хэлнэ
УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 13:30 цаг хүртэл хойшиллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан “Энэ хэрэгт хамжсан зүйл байхгүй. Нүүрсний сонсгол удахгүй болно. Энэ үеэр хэргийг үнэн зөвөөр эцэслэн шийднэ гэдэгт итгэлтэй байна. Хэвлэл мэдээллээр зохион байгуулалттайгаар захиалгатайгаар намайг гүтгэх гэж их мөнгө гаргаж байна. Үүнийг нүүрсний хэргийг замхруулж, зарим хүмүүс хариуцлагаас мултрах гээд байна уу гэсэн хардлага байна. Оффтейк гэрээ, төмөр зам болоод бусад асуудлыг нуун дарагдуулах гээд байна уу гэж хардаж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н дотоод асуудалд оролцдоггүй байсан. Тиймээс нэр цохон холбоотой хүнийг хэлэх боломжгүй.Нүүрсний сонсголд оролцоод есөн сарын хугацаанд намайг ямар үндэслэлээр буруутгасныг мэдмээр байна” гэж ярилаа.