Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 13:30 цаг хүртэл хойшиллоо.
Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг шүүгчээс татгалзах санал гаргалаа. Үүнийг нийт шүүгчдийн хурлаар хэлэлцэнэ.