|

С.Батдөл давж заалдаж, 12 жилийн хорих ялаа 10 жил болгожээ

“Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөл болон гурван жилийн хорих ял шийтгэгдсэн түүний ах С.Баттулга нарын шүүгдэгч нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2023.10.10/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ.

Тэгвэл Давж заалдах шатны шүүхээс С.Батдөл анхан шатны шүүхээс оноосон 12 жилийн хорих ялаас хоёр жилийг хасаж, 10 жилийн хорих ял болгосон байна.

Өөрөөр хэлбэл, түүний хахууль авах гэмт хэргээс нэг жил, мөнгө угаах гэмт хэргээс тус бүр нэг жилийн хорих ялыг хасаж шийдвэрлэж, бусад шүүгдэгч нарт оноосон ялыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *