Шүүгдэгч Б.Ганхуяг шүүгчээс татгалзах санал гаргалаа
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг шүүгчээс татгалзах санал гаргалаа.
Харин улсын прокурор түүний энэ татгалзлыг хангалтгүй хэмээн үзэж татгалзлыг хүлээж авахаас татгалзахыг хүслээ.