Б.Ганхуяг: Бидний шалгагдаж байгаа хэрэгт нэг ч шанага нүүрсний асуудал байхгүй

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан үргэлжилж байна.

 Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг “11 хүнд холбогдох энэ хэрэгт нэг шанага нүүрсний хэрэг ч байхгүй. Гадуур яриад байгаа 40 их наядтай холбоотой ганц ч асуудал байхгүй. Хоёр хүний маргаан л байгаа юм. Тиймээс өөр хүний хэрэг тохох гээд байгаа юмуу. Нүүрсний яг жинхэнэ эзэд хэн бэ, Засгийн газрын санхүүжилт зэрэг намын асуудал  ч энэ шүүх хурлын үеэр яригдана” гэж ярилаа.

Харин улсын прокурор түүний энэ татгалзлыг хангалтгүй хэмээн үзэж татгалзлыг хүлээж авахаас татгалзахыг хүслээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *