АНУ болон Европын холбоо ОХУ-д шинэ хориг тавихаар төлөвлөж байна
Украинд Орос цэргүүд энгийн иргэдийг санаатайгаар хөнөөсөн баримт илэрсний учир АНУ болон Европын холбоо шинэ хориг тавихаар төлөвлөж байгаа хэмээн мэдэгджээ. Володимир Зеленьский Орос цэргүүд ухарсан ч хараахан эргүүлэн авч чадаагүй байгаа газруудад Буча тосгоноос ч илүү хүн нас барсан байх магадлалтай хэмээн анхааруулсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Владимир Путиныг дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр шүүхийг уриалсан. Мөн Байден НҮБ-ын Ерөнхий Ассамблейд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ОХУ-ыг хасах хүсэлт гаргахаа мэдэгдсэн байна. Үүний хариуд ОХУ өнөөдөр болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлаар энгийн иргэдийг санаатайгаар хөнөөгөөгүйг харуулсан нотолгоо толилуулна гэжээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ