Дараа сард Сугар, Ангараг, Санчир, Бархасбадь болон сар нэг шугамд огтлолцоно

Дөрөвдүгээр сард одон орны нэгэн гайхалтай үзэгдэл тохиох гэж байна. Дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт амьдардаг хүмүүс ирэх сард Сугар, Ангараг, Санчир, Бархасбадь болон сар нэг шугамд огтлолцохыг нүдээр үзэх боломж гарах юм.

Ирэх сарын дөрөвний өдөр Санчир, Ангараг гарагууд нэг шугамд орох бөгөөд шөнийн тэнгэрт тод харагдана. Үүний дараа Бархасбадь, Сугар болон сар нэмэгдэж дөрөвдүгээр сарын 20-ны өдөр, үүр цайхын өмнө нэг шугамд огтлолцоно. Энэхүү огтлолцлыг үүрийн 05:30 минутад үзэх нь хамгийн тохиромжтой байна хэмээн “Sciencefocus” сайт мэдээлжээ.

 

 

 

 

Эх сурвалж: Sciencefocus

Б.Буяндорж

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *