80 настай Байден 2024 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгджээ. Ингэснээр тэрээр 2020 оны сонгууль шиг Трамптай өрсөлдөж магадгүй болоод байгаа юм. 80 настай Байден Америкийн түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгч билээ.
Хэрвээ тэрээр 2024 онд дахин сонгогдвол бүрэн эрхт хугацаа нь дуусахад 86 настай байх юм. Байден дахин өрсөлдөх болсон шалтгаанаа хэлэхдээ “Одоо сэтгэл амар зүгээр суугаад байх цаг биш. Тийм учраас би дахин Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэжээ. Тэрээр нэмж “Мэдээж хүмүүс миний насны асуудлыг хөндөх нь зүй ёсны хэрэг. Намайг харж бай л гэж хэлье” хэмээсэн байна. Түүнтэй хамт АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Хэррис 2024 онд дахин сонгуульд өрсөлдөх юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ