Украин Мариуполиос цэргүүдээ гарган авах болж тус хот ОХУ-ын мэдэлд орно
Украины зэвсэгт хүчин Мариуполь хотод үлдсэн цэргүүдээ аюулгүйгээр гарган авахаар ажиллаж байна гэдгээ өнөөдөр мэдэгджээ. Ингэснээр тус хотыг ОХУ-ын цэргүүд хэдэн сарын турш бөмбөгдсөний эцэст бүрэн хяналтдаа авах боллоо. Мариупольд үлдсэн зуу зуун цэргүүдийн ихэнх нь шархадсан бөгөөд тэднийг Орос тосгонууд руу зөөвөрлөх аж.
Тус хотод гацсан байсан энгийн иргэдийг өнгөрсөн долоо хоногуудад нүүн шилжүүлсний дараа Мариупольд 260 гаруй цэргүүд үлдсэн юм. Украины зэвсэгт хүчин үүн дээр мэдэгдэл хийхдээ “Мариупольл хотыг хамгаалсан цэргүүд үүрэг даалгавраа биелүүлсэн. Ийм учир цэргийн дээд командлал Азовстальд байрлаж буй цэргүүдийг аврах тушаал өглөө. Мариуполь хотын цэргүүд бол баатрууд юм” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ