Умард Солонгост 1 сая орчим хүн коронавирусний халдвар авсан байж болзошгүй гэв
Хэдхэн хоногийн өмнө нутаг дэвсгэрт нь коронавирусний халдвар илэрсэн тухай мэдээлж байсан Умард Солонгос улсад бараг нэг сая гаруй хүн халдвар авсан байж болзошгүй ажээ.
БНАСАУ-ын зэвсэгт хүчин коронавирусний халдварын тархалтыг хяналтандаа авахаар ажиллаж байна. Тус улсын удирдагч Ким Жон Ун эрүүл мэндийн салбарын ажилчдыг шүүмжилж, вирусний тархалтыг нэн даруй зогсоох, харин зэвсэгт хүчинд эм бэлдмэл нийлүүлэх ажиллагаанд туслах тушаал өгчээ.
Төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг сая гаруй хүн “ханиад” хүрсэн бөгөөд урьдчилсан байдлаар тэднийг коронавирусний халдвар авсан гэж үзэж байгаа талаар мэдээлжээ. Гэвч шинжилгээ авах лаборатори цөөн учраас чухам хэчнээн хүн ковидын халдвар авсныг тогтоох боломжгүй байгаа аж. Тус улсад одоогоор 50 хүн нас бараад байна. Иргэд нь одоогоор ковидын дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа юм.
Эх сурвалж: ВВС