Хүнд өвчинтэй тэмцэж байсан 3 хүүхдийн ээж ковидоор өвдсөнөөс хүндэрч нас барлаа

Дөрвөн жилийн турш Кали унах, булчин сулрах, үе мөч, зүрх өвдөх өвчинтэй тэмцэж байсан залуухан бүсгүй, 3 хүүхдийн ээж өнөөдөр өглөө  нас баржээ.
Талийгаачийн нөхөр  энэ талаар сошиал хуудаснаа “Чамдаа үүр хайртай.Чи минь тайван нойрс доо” хэмээн бичжээ.
Талийгаач эмнэлэгт хэвтэн эмчлүүлж  байсан ч хүнд өвчний онош дээр  ковидын халдвар авч бие нь хүндэрсээр  амь насыг нь аврах боломжгүйд хүрчээ. Хамгийн сүүлд бөөрний үйл ажиллагаа   доголдож, хүндрэл өгч байгаа  талаар  нөхөр нь бичсэн байв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *