ШУУРХАЙ: Н.Түвшинбаярт 16 жилийн ял оноолоо
Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр өдөр үргэлжилж шүүх шийдвэрээ гаргалаа. Улсын яллагчийн зүгээс Н.Түвшинбаярт 19 жилийн хорих ялыг, хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэх санал гаргасан ч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров хүлээн зөвшөөрөхгүй хэмээсэн юм.
Шүүх бүрэлдэхүүний шийдвэр: Хүнийг алах гэмт хэргийг хэрцгийгээр үйлдсэн, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэж үзээд 16 жилийн хорих ялыг, нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа