|

Монгол тамирчид мөсөнд авиралтаар дэлхийд тэргүүллээ

Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах Канадын Эдмонтон хотод болж өндөрлөлөө.

Гурван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд манай тамирчин мөсөнд авиралтын дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл медальт Ч.Мандахбаяр гурван тэмцээний нийлбэр дүнгээр дэлхийн чансааг тэргүүлснээр тэргүүн байрын шагналын тавцанд зогсож, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.

Мөн олон улсын хэмжээний мастер Н.Хэрлэн мөнгө, спортын мастер О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ нар хүрэл медалиар энгээрээ мялааж, монголчууд тус дэлхийн аваргад багаараа тэргүүн байрт шалгарчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *