Европын хамгийн том атомын цахилгаан станц агаарын цохилтод өртжээ
Украинд байрладаг Европын хамгийн том атомын цахилгааг станц агаарын цохилтод өртсөн байна. Энэхүү хэрэгт Украин, ОХУ хоёр бие биеэ буруутгажээ. Украины эрчим хүчний агентлаг мэдээлснээр Запорожье цахилгаан станц пүрэв гарагт (2022.08.11) таван удаа агаарын цохилтод өртсөн аж.
Цохилтод өртсөн газруудын нэг нь цацраг идэвхт хаягдал хадгалдаг байгууламж байжээ. Харин “ТАСС” агентлаг мэдээлэхдээ Украины тал тус цахилгаан станцыг хоёр удаа бөмбөгдсөн хэмээсэн байна. Тэрхүү асуудлын талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл пүрэв гарагт (2022.08.11) хуралдаж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш хоёр талыг Запорожье станцын ойролцоо байлдахаа зогсоохыг уриалсан юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ