Жонни Деппийн өмгөөлөгч Камилла Васкес тушаал дэвшжээ

Жонни Деппийн өмгөөлөгч Камилла Васкес тушаал дэвшсэн байна. Васкесын ажилладаг “Brown Rudnick” хуулийн фирм түүнийг гэрээт түнш болгожээ. Түүнийг албан ёсоор түнш болгож буйгаа “Brown Rudnick” мягмар гарагт (2022.06.07) мэдэгдсэн байна.

Тэрбээр мэдэгдэл хийхдээ ”Brown Rudnick фирм надад итгэл хүлээлгэн, түншээр элсүүлсэнд талархаж байна. Шүүх хуралд хамт оролцсон авьяаслаг хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон багийн гишүүдээрээ бахархаж байна. Brown Rudnick фирмийн шилдэг үйлчилгээг төлөөлөн ажиллах болно хэмээжээ. Васкес, Депп нар шүүх хурлын үеэр бие биетэйгээ их дотно харьцаж байсан тул тэднийг нууцаар болзож байгаа гэх цуурхал тархах болсон. Гэвч энэхүү цуурхал худал гэдэг нь нотлогдсон бөгөөд Васкес “WeWork” компанийн захирал Эдвард Оуэнтэй болзож байгаа аж.

Эх сурвалж: Fox News

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *