Хоакин Финикс “Joker” киноны хоёрдугаар ангид тоглоно
Холливудын жүжигчин Хоакин Финикс “Joker” киноны хоёрдугаар ангид дүр бүтээхээр болсон байна. Тус киноны анхны анги 2019 онд том дэлгэцнээ нээлтээ хийж кино сонирхогчдод хүрсэн билээ. “Joker”-ийн анхны ангид Финик Артур Флекийн дүрийг бүтээж, 92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолоос Оскар хожсон.
Кино сонирхогчид “Joker”-ийн хоёр дахь ангийг хийх нь дамжиггүй хэмээн таамаглаж байсан билээ. Учир нь гэвэл тус кино нь “R” үнэлгээ аваад дэлхий даяар “Box Office”-оос 1 тэрбум ам.долларын ашиг олсон анхны кино юм. 17-оос доош насны хүүхдүүд асран хамгаалагчийн хяналт доор үзэх ёстой кино бүтээлүүд “R” үнэлгээ авдаг аж.
Тус киноны найруулагч Тод Филлипс Твиттер хуудас дээрээ “Joker”-ийн хоёрдугаар ангийг “Joker: Folie à Deux” хэмээн нэрлэснээ ил болгосон байна. Folie à Deux нь хамтын галзуурал гэсэн утгатай үг бөгөөд хүмүүс энэхүү нэрээс таамаг дэвшүүлэхдээ Харли Куинныг хоёрдугаар ангид оруулж ирэх магадлалтай гэжээ.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ