|

Украины дайны улмаас Финланд Швед улсууд тун удахгүй НАТО-д элсэж магадгүй

ОХУ Украинд цэргээ оруулж дайн эхлүүлсний дараа Финланд болон Швед улсууд тун удахгүй НАТО-д элсэж магадгүй болжээ. НАТО-гийн албан тушаалтан “CNN” агентлагт хэлэхдээ Швед, Финланд улсуудын төлөөлөгч нартай холбоонд элсэх талаар хэлэлцээрийг нухацтай хийж байгаа хэмээсэн байна.

Украины дайны дараа тус улсуудын иргэд НАТО-д элсэхийг илүү их дэмжих болсон аж. Финланд улсын Ерөнхий сайд асан “CNN” агентлагт хэлэхдээ НАТО-д элсэх шийдвэр ОХУ Украин руу цэргээ оруулсан өдөр буюу хоёрдугаар сарын 24-ны өдөр шийдэгдсэн гэжээ. Владимир Путин НАТО-г баруун зүгт тэлэхээ зогсоож, шинэ гишүүн элсүүлэхгүй байхыг шаардсан ч Украины дайн тус холбооны нэгдмэл байдлыг улам бататгалаа.

Эх сурвалж: CNN

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments