Травис Скоттын тоглолтод 50 мянга гаруй үзэгчид цугларч, 8 хүн энджээ
Өнгөрсөн баасан гарагт Хьюстон хотод болж өнгөрсөн Травис Скоттын “Астро Ворлд” тоглолтын үеэр 50 мянга гаруй үзэгчид цуглаж, олны хөл хөдөлгөөн хэрээс хэтэрснээр, үймээн самуун үүсэж 8 хүний амь эндсэн ба 300 гаруй хүн хүнд болон хөнгөн гэмтэж, эмнэлгийн тусламж авчээ.
Нас бааргсдын дийлэнх нь агаарын дутагдалд орсон ба зүрхний шигдээсийн улмаас эндсэн байна. Нөхцөл байдал дордож, улмаар үзэгчид сандралдан үймэж, нэгнээ хөлдөө дарах, гишгэх, амьсгалах боломжгүй болтол нь шахах үзэгдэл нэмэгдсэн даруйд твиттер хаягтаа "тоглолтыг зогсоо" гэсэн хаштагтай нийтлэлүүд оруулж эхэлсэн ч зохион байгуулагчдын зүгээс ямар нэг арга хэмжээ аваагүй ба уран бүтээлчид ч юу болоод байгаад анхаарал хандуулаагүй аж.
Улмаар 14-27 насны найман хүн амь насаа алдаж, гэмтэл бэртэл авсан 300 гаруй үзэгчдийг Хьюстон хотын эмнэлгүүдэд хуваан хүргэсэн байна.
“Тоглолтын үеэр гарах боломжит эрсдлийг тооцоолоогүйн улмаас ийнхүү гунигтай үйл явдал болсон” мөн “нөхцөл байдлыг бодитоор үнэлж, тоглолтыг шаардлагатай үед зосоогоогүй” гэсэн шалтгаанаар Травис Скотт болон тоглолтын зохион байгуулах багийг шүүхэд өгсөн гэх мэдээ Билбордын орчимд тархаж эхэллээ.
Цаашлан гэмтэл бэртэл авсан үзэгчид гомдол нэхэмжлэл гаргаж Травис Скотт, Дрэйк тэргүүтэй уран бүтээлчдийг шүүхэд дуудаад байгаа юм.
Эх Сурвалж: www.complex.com