Энэ онд байгал орчны төлөө шүгэл үлээгчдийн аминд халдах тохиолдол эрс өссөн

Хөдөө аж ахуйн бизнес, мод бэлтгэх, олборлох зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрүүдийг эсэргүүцдэг Их Британид төвтэй өмгөөллийн бүлгийн сүүлийн үеийн тайланд дурдсанаар 2020 онд байгаль орчны төлөө тэмцэгчдийн амь насыг бүрэлгэх хэргийн тоо рекорд тогтоохуйц эрс нэмэгджээ.

Баримтлагдсан аллагын тоо нь 227 бөгөөд хэдийгээр дэлхий даяар тохиолдсон нийт тоо боловчсЛатин Америк болон Амазон тивд бүртгэгдсэн хэргийн тоо харьцангуй өндөр байгаа аж. “Global Witness” байгууллагаас есдүгээр сарын 13-нд нийтэлсэн тайланд дурдсанаар бодит тоо үүнээс ч өндөр байх магадлалтай байна.

“Парист болсон уур амьсгалтай холбогдолтой олон улсын гэрээ хэлэлцээрт гарын үсгээ зурснаас хойш, долоо хоногт 4 нийгмийн идэвхитэн амь насаа алдаж байгаа нь бодит тоо биш бөгөөд тооцооллоор үүнээс ч их байх өндөр магадлалтай юм. Олон улсын сэтгүүлзүйн нүдийг таглаж, амыг нь хааж байгаад харамсаж байна.” хэмээн тухайн өмгөөллийн бүлгийн төлөөлөл дурджээ.

Жил бүр өсөж байгаа тус тоо 2019 он гэхэд л 212 байсан бол 2021 оны 9 дүгээр сарын байдлаар 227 болж 10% нэмэгджээ.

Эх Сурвалж: www.undark.org

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *